Докторантурт элсэн суралцах хүсэлтэй иргэдийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ШУТИС-ийн I байрны 217 тоот өрөөнд бүртгэх ба бүртүүлэгчид дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:
• Анкет /татаж авах/
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Бакалавр, магистрын дипломын эх хувь
• Бакалавр, магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хувь
• 3х4 хэмжээтэй цээж зураг /2 хувь/
• Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар эссэ бичих /5-аас доошгүй хуудастай байх/
• Бүртгэлийн хураамж болох 10000₮ төлсөн баримт /Хаан банкны 5431012534 тоот дансанд тушаасан байх/
Докторантурт элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр дараах хуваарийн дагуу тус тус шалгалт авна.
09 сарын 16 10:00 Гадаад хэлний шалгалт
09 сарын 18 11:00 Мэргэжлийн ярилцлага /Бүрэлдэхүүн сургуулиуд дээр/
Элсэлт авах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт /татаж авах/
Сургалтын бодлого зохицуулалтын газар
Хаяг: ШУТИС-ийн I байрны 217 тоот өрөө
Багшлах эрх олгох сургалт
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН АЖИЛД ОЮУТАН АВНА
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн сонгон шалгаруулалтад урьж байна
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймгийн технологийн дээд сургуулийн захирлын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтын үр дүн
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв