Оюутнуудын хичээлийн бус цагаар цагийн ажил эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлж, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох, хөдөлмөрийн харилцаанд суралцахад туслалцаа үзүүлэх зорилготой “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 178 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг олон нийт, оюутан суралцагчид, ажил олгогчдод сурталчилан таниулж, хөдөлбөрт оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтран асуудлаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор тус яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөгийг хамтран зохион байгуулах гэж байна.
Зохион байгуулах арга хэмжээ нь:
- Оюутныг цагаар хөдөлмөр эрхлүүлэх
- Оюутан төгсөгчдийг ажилд зуучлах
- Оюутныг дадлагажуулах, чадваржуулах
- Бизнес эрхлэхэд зөвлөх, зуучлах
- Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллахад чиглэгдэнэ.
Үйл ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд 10-18 цагын хооронд болно.
Оюутан залуус та бүхэн өргөнөөр оролцоно уу!
ШУТИС-ын ОХҮА
2017.06.16
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв