
Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төсөл Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр амжилттай хэрэгжиж байна.
Төслийн Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийн Япон талын хамтрагч консорциумын гишүүн их сургуулиудыг танилцуулах “University Fair-2017 өдөрлөг 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 5 давхарт 504 тоотод зохион байгуулагдах гэж байна. Тус хөтөлбөрт Япон улсаас
нийт 10 их сургуулийн профессор, багш нар хүрэлцэн ирж өөрийн сургуулийн онцлог болон барилга, хүрээлэн буй орчин, архитектур, механик инженерийн салбарын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч оролцоно. Оюутан залуус та бүхэн ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 5 давхарт 504 тоотод 14.00-17.00 цагийн хооронд хүрэлцэн ирж сонирхоно уу.
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв