Гадаад хэлний институтийн Англи хэлний Академи 2017 оны 05 сард эхлэх дараах сургалтууддаа элсэлт авч эхэллээ. Уг сургалтуудад 2017 оны шинэчилсэн сурах бичгүүдийг ашиглах бөгөөд гадаадын нэр хүндтэй сургуулиудад магистрын зэрэг хамгаалсан туршлагатай багш нар удирдан зохион байгуулах болно. Түүнчлэн манай академи GMAТ шалгалтын Монгол улсдах АЛБАН ЁСНЫ ТӨВ болж байгааг дуулгахад таатай байна.

GMAT – ИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ
Бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон докторын зэрэгт гадаадад суралцахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулан GMAT-ийн бэлтгэл сургалтыг зохион явуулж байна. Сургалт 2017 оны 05-р сарын 02-ээс 06-р сарын 10-ны хооронд явагдана.
Мягмар, Пүрэв гарагуудад 18:30-21:30, Бямба гарагт 14:00 - 17:00

GRE – ИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ
2017 оны 05-р сарын 01-ээс 06-р сарын 09-ны хооронд зохион байгуулагдана. Сургалтыг Fulbright Scholar Program –д хамрагдсан багш нар заах болно.

SAT – ИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ
АНУ-ын их, дээд сургуулиудад элсэн суралцахад шаарддаг SAT шалгалтын бэлтгэл сургалтаа эхлүүлэхэд бэлэн боллоо. Сургалт 2017 оны 05-р сарын 02-ээс 06-р сарын 23-ны хооронд явагдана.
Жич: Суралцагчдын түвшин ахисан дунд (upper-intermediate) болон түүнээс дээш байхыг анхаарна уу. Мөн бид бүх сургалтууддаа ШУТИС-ийн багш, ажилтан, албан хаагчдад 10% хөнгөлөлт өгдөг тул хөнгөлөлтөө эдлэхээ мартуузай.
Төлбөрийг Голомт банкны $811 500 6573 дансанд хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-325582 утсаар лавлана уу.
ШУТИС, Англи хэлний Академи
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв