Багш, оюутан, суралцагчдын суралцах таатай орчинг бүрдүүлэх, нийгэмд чиглэсэн ажлын хүрээнд ШУТИС-ийн багш, оюутны “Их цэвэрлэгээ”-ний ажлыг Бүрэлдэхүүн сургууль, институт, Оюутны хөгжил,үйлчилгээний алба, Хангамж үйлчилгээний алба хамтран 2017 оны 04-р сарын 15, 22-ны өдөр 10-15 цагийн хооронд тус тус зохион байгуулна.
ШУТИС-ийн Төв байр, Хичээлийн I, II байрны орчин, 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх БАС, ГУУС, ЭХС-ийн багш, оюутнууд 2017.04.15-ны өдрийн 10:00 цагт ШУТИС-ийн Төв байрны задгай талбайд цугларна.
Богд хааны ордон музей, Чойжин ламыг сүм музейг цэвэрлэх ХШУС, ГХИ-ийн багш, оюутнууд 2017 оны 4 сарын 15-ны өдрийн 10:00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрын үүдэнд цугларна.
Цэвэрлэгээнд оролцох багш, оюутнууд ажлын хувцастай, цагтаа цугларахыг анхааруулж байна.
Жич: Цэвэрлэгээнд шаардагдах цэвэрлэгээний материал, маск, бээлий, шуудай, ажлын багаж хэрэгслээр ОХҮА хангана.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв