Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөр
Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж байна.
Үүнд :
1. Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоол; / http://www.legalinfo.mn/law/details/9870 /
2. Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 111 дүгээр тогтоол; /www.legalinfo.mn/law/details/12193?lawid=12193 /
Оюутны хөгжлийн зээл
Зээл нь дараах төрөлтэй байна. Үүнд:
Хүү бууруулах зээл:
Оюутны сургалтын төлбөрт төлөхөд зориулж өмнө олгосон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй /жилийн 5% хүүтэй/ зээлд шилжүүлэх зээлийг хүү бууруулах зээл гэнэ.
Зээлийн нөхцөл
Нөхцөл: |
Хүү бууруулах |
Хүү: |
5% |
Хэмжээ: |
Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр |
Давтамж: |
Жилд 2 хүртэл удаа |
Хугацаа:/ сараар/ |
Цалин, тэтгэвэр, малчны зээлийн дуусах хугацаагаар. / дээд хэмжээ 12 сар хүртэл/ |
Зээлийн ерөнхий шаардлага:
Зээлийн эргэн төлөлт:
Өмнө олгосон зээлийн дуусах хугацаагаар, хамгийн ихдээ 12 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлнө.
Богино хугацаатай зээл:
Сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийг богино хугацааны зээл гэнэ.
Нөхцөл: |
Богино хугацаат |
Хүү: |
5% |
Хэмжээ: |
Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр |
Давтамж: |
Жилд 2 хүртэл удаа |
Хугацаа:/ сараар/ |
12 сар хүртэл |
Зээлийн ерөнхий шаардлага:
Зээлийн эргэн төлөлт:
Энэхүү зээл нь үндсэн төлбөр болон зээлийн хүүг 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй.
Урт хугацаатай зээл:
Оюутан сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгах зээлийг урт хугацааны зээл гэнэ.
Нөхцөл: |
Урт хугацаат |
Хүү |
5% |
Хэмжээ |
Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр |
Давтамж |
Жилд 2 хүртэл удаа |
Хугацаа/ сараар/ |
120 сар хүртэл |
Зээлийн шаардлага:
Зээлийн эргэн төлөлт:
Энэхүү зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна. Сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгана. Тухайн оюутан суралцаж байх хугацаандаа зөвхөн зээлийн хүүг төлнө.
Нэмэлт мэдээлэл:
Боловсролын зээлийн сан “Оюутны хөгжлийн зээл”-ийг дараах арилжааны 6 банкаар дамжуулан олгож байна. Үүнд:
Төрийн банк:
Хаан банк: https://www.khanbank.com/mn/857
Голомт банк: https://golomtbank.com/citizen/product/299?m=6
Хас банк: www.xacbank.mn/mn/555/personal-banking/loans/student-loan
Улаанбаатар банк: www.ubcbank.mn/index.php?con=view&id=1070
Капитрон банк:
ЗАРЛАЛ
Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран "Нийгмийн даатгалын багц хууль”-ийн сургалт
Багшлах эрх олгох сургалт
Application Now Open: Niigata University Exchange Program – Fall 2025
ШУТИС-ийн талбайд тул тухайн өдрийн 08:00-17:00 цагийн хооронд автомашин нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэе.