Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС, ШУТИС нь АНУ-ын Массачусеттсын Технологийн Институттэй (MIT) хамтран ажиллах үүсгэл төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд МТИ-д хот байгуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулагдах юм. Уг ажлыг угтаж, МУИС, ШУТИС хот байгуулалтын чиглэлээр “ТОГТВОРТОЙ ХОТ БАЙГУУЛАЛТ: MТИ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг 2017 оны 2 сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү хэлэлцүүлэгт МУИС, ШУТИС-иас хот байгуулалтын чиглэлийн багш, судлаачид 10 орчим илтгэл хэлэлцүүлэх юм. Хэлэлцүүлэг багш судлаачдад нээлттэй.
Зохион байгуулагдах газар: МУИС-ийн I байр, Эрдмийн танхим (дугуй заал)
Огноо: 2017 оны 2 сарын 17-ны өдөр, 9.00-12.40 цагуудад
Хэлэлцүүлгийн урьдчилсан хөтөлбөр
09:00-09:05 Нээлтийн үг, МУИС-ийн ректор, доктор Р. Бат-Эрдэнэ
09:05-09:10 Нээлтийн үг, ШУТИС-ийн ректор, доктор Б. Очирбат
09:10-09:25 “Ухаалаг хот: Монголын онцлог, бэрхшээл, шийдэл”, доктор Г. Зориг ШУТИС, Е-Нээлттэй Институт
09:25-09:40 “Хотын удирдлагад нээлттэй ба их өгөгдлийн шинжилгээг ашиглах нь”, Доктор Ч. Лодойравсал, доктор Г. Амарсанаа, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль
09:40-09:55 “Улаанбаатар хотын газар ашиглалтын өөрчлөлт болон бүсчлэлийн судалгаа”, доктор Ц. Базарханд, доктор Г. Гантулга, дэд профессор, МУИС, Шинжлэх Ухааны Сургууль
09:55-10:10 “Улаанбаатар хотын орон зайн байршлаас бий болсон хөгжлийн ялгааг тэнцвэржүүлэх арга зам”, доктор Э. Пүрэв-Эрдэнэ, ахлах багш, ШУТИС, Барилга архитектурын сургууль
10:10-10:25 “Хот дахин төлөвлөлт: Хорооллын байршлын асуудал”, доктор Б. Цэрэгмаа, ШУТИС, Бизнесийн ахисан түвшний сургууль
10:25-10:35 Цайны завсарлага
10:35-10:50 “Хотын усан хангамжийн төлөвлөлт”, доктор С. Алтансүх, ахлах багш, ШУТИС, Барилга архитектурын сургууль
11:10-11:25 “Хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлийг ашиглан хэт төвлөрлийг сааруулан, нийслэлийн нийгэм-экологийн тогтолцооны тогтвортой түвшинд хүрэх нь”, докторант С. Давааням, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн
11:25-11:40 “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн сценариуд”, доктор Т. Чулуун, МУИС-ийн Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн
11:40-12:40 Хэлэлцүүлэг
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга