2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 19 нас хүрээгүй оюутнуудын 2017 оны “Эрүүл мэндийн даатгал”-ыг төрөөс хариуцах тул харьяалагдах дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх, ЭМД-ын дэвтэрийг авч очиж даатгалд хамрагдана уу.
19-өөс дээш насны оюутны 2017 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох 28800 /хорин найман мянга найман зуу/ төгрөгийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн ТӨРИЙН БАНК 100900196870, ХААН БАНК-5009209225, Голомт банк 8125100281 тоот дансанд тушаасан баримт, даатгалын дэвтрээ бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд өгнө үү.
Мөн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Бизнес удирдлага хүмүүнлэгийн сургуулийн оюутнууд БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс, Механик тээврийн сургуулийн оюутнууд ХУД-ын Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж эрүүл мэндийн даатгалдаа хамрагдана.
Жич: Гүйлгээний утга хэсэгт бүрэлдэхүүн сургуулийн товч нэр, Оюутны овог нэр, код, регистрийн дугаарыг бичиж өгөхийг анхааруулж байна.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн сонгон шалгаруулалтад урьж байна
Япон-Монголын “Сасакава” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн анхааралд
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын Мэргэжлийн шалгалтын хуваарь
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын Дижитал ур чадварын шалгалтын хуваарь
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв