“Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт болно

Японы атомын энергийн агентлаг, Цөмийн энергийн комисс, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран “Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалтыг 2017 оны 01 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд ШУТИС-д зохион байгуулна.

Сургалтын зорилго нь Япон улсад сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдан бэлтгэгдсэн сургагч багшид тулгуурлан дагалдах сургалтыг зохион байгуулах замаар мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, чадавхыг дээшлүүлэх, хүн амыг зохих мэдээллээр хангах бие даасан тогтвортой сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд оршино.

Сургалтын хөтөлбөрт цөмийн технологийн хэрэглээ, судалгааны реактор, цөмийн эрчим хүч, цөмийн реакторын физик, реакторын кинетик, дулаан болон гидравликийн процесс, ураны олборлолт, баяжуулалт, цацрагийн хамгаалалт, материал судлал болон бусад сэдвүүд багтсан болно.

Сургалтад багш, оюутан, судлаач, мэргэжилтэн та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэл: ts.otgontsetseg@nea.gov.mn, khtsolmon7@gmail.com хаягаар болон 99087684, 62263156 утсаар холбогдож 2017 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл бүртгүүлнэ. Хүний тоо хязгаартай.

Сургалтын хөтөлбөртэй энд дарж танилцаж болно.

2016 оны 12 дугаар сарын 26