Хөгжлийн ирээдүй клуб
Хөгжлийн ирээдүй клуб хөгжил түүх: Манай орны хөгжил, ирээдүйн эдийн засгийн хамгийн том хөшүүргүүдийн нэг нь уул уурхайн салбар юм. Үүнээс үүдэн уул уурхайн мэргэжлийн эрэлт хэрэгцээ, үнэ цэнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.
Чадварлаг сайн инженер болохын тулд өөрийн хөгжил мэдлэгийн цар хүрээг бусадтай хамтран ажиллаж өөрийгөө бүрэн илэрхийлэх гэх мэт хичээлээс гадуур хөгжих боломж бүхий орчин, жинхэн боловсрол олгох төв нь клуб байх учиртай юм. Бидний багш Уул Уурхайн Инженерийн Сургуулийн Уурхайн технологийн профессорын багийн профессор багш Ph.D С.Цэрэндорж, Докторант багш Б.Улаанбаатар нарын санаачлага дэмжлэгээр бидний клубын суурь үндэс бүрэлдэн тогтсон юм. Тус үйл ажиллагааг дэмжиж оролцсон хүний нэг уул уурхайн төсөл судалгааны төвийн дэд захирал М.Дагва багшийг энд дурдухгүй байхын аргагүй юм.
Манай Хөгжлийн ирээдүй клуб нь” Оюутан оюутнаа дэмжин хөгжүүлэх ” гэсэн зорилго тавин 25 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Зорилгынхоо хүрээнд оюутнуудын дунд дараах сургалтуудыг зохион байгуулж байна.
MSA (mining sorftware academy) баг “Оюутны санаачлагыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг” төсөлд оролцон үйл ажиллагаагаа явуулж байна. Манай баг нь нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Одоогоор SURPAC программын анхан шатны сургалтыг зохион байгуулах үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. QMC групп манай төслийг дэмжин Surpac программыг тэтгэлэгээр сургалцуулсанд баяртай байна.
MSA багийн зорилго: Уул уурхайгаар суралцдаг оюутнуудад IT программын мэдлэгийг олгох, нэмэгдүүлэхэд оршино.
Энэ хүрээнд дараах зорилтыг тавин ажиллаж байна.
Уул уурхайн компаниудтай хамтран сургалтууд зохион байгуулах
Дэлгэрэнгүй мэдээлэлийг ШУТИС-MEP сургалт цахим хуудасаас болон 89208908, 94049612, 91144249 утасаар авах боломжтой.
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга