Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Инновацийн шийдэл-бидний амьдралд” уралдаант шалгаруулалтыг 3 дахь жилдээ зохион явуулж байна.
Бидний өдөр тутмын амьдралд тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх инноваци бүхий техникийн оновчтой шийдлийг олох, энэ үйл ажиллагаандаа патентийн мэдээллийг ашиглахыг дэмжиж, урамшуулах зорилго бүхий тус уралдаанд Монгол Улсын иргэн, байнгын оршин суугч судлаач, зохион бүтээгч, их дээд сургуулийн багш, оюутан, сурагч оролцох эрхтэй юм. Оролцогчид нь дангаараа эсхүл багаараа оролцох боломжтой.
Уралдаант шалгаруулалтыг дээрх байгууллагуудын хамтран боловсруулсан журмын дагуу хоёр үе шаттай зохион явуулна.
Шагнал:
I. Эхний шалгаруулалтад тэнцсэн 10 хүртэл оролцогчдод ДОӨБ-ын “Батламж” гэрчилгээ олгоно.
II. Эцсийн шалгаруулалтын эхний 3 байрыг эзэлсэн оролцогчдод:
1. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын медаль
2. Мөнгөн шагнал:
I дүгээр байр – 2.5 сая
II дугаар байр – 1.5 сая
III дугаар байр – 1 сая
3. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын дараах зайны сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрх:
• DL 301 Patents
• DL 318 Patent Information Search
• DL 320 Basics of Patent Drafting
Оролцохыг хүсэгчдийг 11 дүгээр сарын 01-25–ны өдрүүдэд 09-17 цагийн хооронд ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын (Мэдээллийн технологийн үндэсний паркын байрны 4 давхар) 404 тоотод бүртгэнэ. Уралдааны удирдамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ОӨУБЕГ-ын www.burtgel.gov.mn, www.ipom.mn цахим хуудаснаас болон 11- 316454 утсаар авах боломжтой.
Технологи дамжуулалт, инновацийн төв
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга