Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Боловсролын зээлийн сан” байгуулах талаар авах арга хэмжээний тухай” 111 дугаар тогтоол батлагдан гарсан байна. Энэхүү тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын тэтгэлэг олгох журам”-д нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн төлбөрийг төрөөс санхүүжүүлэх заалт нэмэгдэж орсон тул нэг өрхийн 3 оюутан зэрэг суралцаж байгаа оюутнууд 2016 оны 10 дугаар сарын 28-ны дотор холбогдох материалыг бүрдүүлж бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албандаа өгнө үү.
Мөн 16/17 оны хичээлийн жилд зээлээр суралцах хүсэлтэй бакалаврын зэргийн оюутнууд Боловсролын зээлийн сангийн журамтай танилцана уу.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Академик англи хэлний сургалт, зөвлөх үйлчилгээ
ЕДИНЫЙ ЭКЗАМЕН ПО РУССКОМУ ЯЗЫКУ ДЛЯ МАГИСТРАНТОВ МГУНТ
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
Энэтхэг-Монголын соёлын өдөрлөгийн хүрээнд тоглолт зохион байгуулагдана
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв