БНCУ-ын Сөүл хотноо 2010 оны 12-р сарын 2-5-нд олон улсын зохион бүтээгчдийн шилдэг бүтээл шалгаруулах “Seoul international invention fair 2010 (SIIF)” үзэсгэлэн яармаг болж өнгөрчээ. Тус үзэсгэлэн яармагт Орос, Хятад, Япон, Герман, Швед, Унгар, Испани, Польш, Украин зэрэг 36 орны 651 бүтээл оролцон тавигдсан байна. Олон улсын зохион бvтээгчдийн vзэсгэлэнд манайхан анх удаа оролцоод, есєн медальтай иржээ. ШУТИС-ийн Математикийн сургуулийн профессор академич Ч.Авдай, Техникийн механикийн салбарын эрхлэгч доктор профессор Г.Чимэд-Очир нарын боловсруулсан “Чацарганы цэвэр тос” бүтээгдэхүүнийг шилдэг бүтээлээр шалгаруулан алтан медаль хүртээжээ. Мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн Хөнгөн үйлдвэрийн машин судлал, хэвлэлийн технологийн профессорын багийн дэд профессор Б.Эрдэнэцэцэгийн “Эсгийн ба эрүүл мэнд” цуврал бүтээл алтан медалийн эзэн болов.



БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв