
2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа өдрийн ангийн суралцагчид нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэг сард 1920 төгрөг, нэг жилд 23040 /хорин гурван мянга дөч/ төгрөгөөр өөрсдөө хариуцан төлөхөөр болсон.
Мөн 2016 онд Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй оюутан 2017 онд эрүүл мэндийн даатгалыг төлөхдөө өмнөх оны төлбөрөө 2 дахин өсгөж 46080 /дөчин зургаан мянга ная/ төгрөгийг төлөх тул оюутан суралцагчид та бүхэн иргэний үүргээ биелүүлэн 2016 онд багтаан ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД-аа заавал хамрагдана уу.
ШУТИС-ийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг бүрэлдэхүүн сургуулийн оюутнууд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, ТӨРИЙН БАНК 100900196870, ХААН БАНК-5009209225, ГОЛОМТ БАНК-8125100281 тоот дансанд даатгалын төлбөрийг тушаасан баримт, даатгалын дэвтрийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албандаа 2016 оны 09 дүгээр сарын 12-ны дотор хураалгаж ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД-аа заавал хамрагдана уу.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн сонгон шалгаруулалтад урьж байна
Япон-Монголын “Сасакава” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн анхааралд
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын Мэргэжлийн шалгалтын хуваарь
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын Дижитал ур чадварын шалгалтын хуваарь
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв