Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль 2016-2017 оны хичээлийн жилийн магистрантурын сургалтанд элсэлт авна. Магистрантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2016 оны 08 дугаар сарын 22-оос 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд бүртгэнэ.
Магистрантурт элсэгчдээс гадаад хэлний (орос, англи хэл) болон мэргэжлийн шалгалт авна.
Магистрантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
~ Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
~ Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар
~ Бакалаврын диплом
~ 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)
~ Бүртгэлийн хураамж 10000 төгрөг /Голомт банк 1102928189/
Магистрантур, докторантурт суралцуулах мэргэжлийн чиглэлтэй www.must.edu.mn хаягаар танилцаж болно.
Магистрантурт суралцуулах мэргэжлийн чиглэл
Жич: Магистрантурын сургалтанд шинээр элсэгчдээс авах элсэлтийн шалгалтын хуваарь
|
09 сарын 03 10:00 |
Гадаад хэл |
|
09 сарын 05 11:00 |
Мэргэжлийн шалгалт |
АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЛБА
Манай хаяг: ШУТИС-ийн Т байр Ахисан түвшний хөтөлбөрийн алба T-306 тоот өрөө
Харилцах утас: 322126 Web: http://www.must.edu.mn/
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв