Тэмцээний зорилго:
Дэлхийн улс орнуудад цар хүрээгээрээ тэргүүлэгч энэхүү спортын төрлийг ШУТИС-ийн багш нарын дунд зохион байгуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөл бөмбөгийн спортоор хичээллэх, бүрэлдэхүүн сургуулийн багш нарын хамт олонч, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх, харилцаа холбоог бий болгоход оршино.
2. Тэмцээний хугацаа:
- 2016 оны 6-р сарын 4-5-ны хооронд `MUST CUP 2016` хөл бөмбөгийн тэмцээн 5-р сургуулийн хөл бөмбөгийн талбайд 09.00 - 20.00 цагийн хооронд болно.
-Тоглолтын системийг ОУХБХ-ны дүрмийн дагуу МХБХ-ны шүүгчид шүүн явуулна
-Тэмцээнд багууд үндсэн багш, ажилчидаас бүрдсэн 14-н тоглогч 1 дасгалжуулагчтай нийт 15 тамирчид байна.
Жич: Талбай дээр 8-н тоглогч нэг хаалгач нийт 9-н тоглогч байх бөгөөд нөөц 5-н тоглогчоор сэлгээ хийж болно.
3.Техникийн зөвлөлгөөн:
Техникийн зөвлөгөөн 2016 оны 5-р сарын 18-ний 15 цагаас эрдмийн зөвлөлийн өрөөнд болох тул ирэхдээ багийн дасгалжуулагч, ахлагч нар багийнхаа баталгаажуулсан мэдүүлэгийг авч ирнэ.
Мэдүүлэг хийх загвар
Овог нэр |
Албан тушаал |
Биеийн өндөр |
Хувийн дугаар |
Үүрэг |
4.Шагнал, урамшуулал:
Тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн баг тамирчдыг шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах бөгөөд шилдэг хаалгач, шилдэг хамгаалагч, мэргэн бууч шалгаруулж тус бүр цом,өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.
Жич: Тэмцээнд оролцож байгаа баг тамирчид ижил өнгийн, хувийн дугаартай өмсгөл өмсөх ба шорт, гидр, шток заавал хэрэглэнэ.
Ерөнхий шүүгч: М.Амаржаргал, холбоо барих утас:99097322
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга