Бүгд Найрамдах Солонгосын Улсын “POSCO TJ PARK” сан нь 5 дах жилдээ бакалавр, оюутны сургалтын төлбөрийн тэтгэлийг олгох гэж байна.
Нийт 10 бакалавр оюутанд тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлэгийн хэмжээ оюутан тус бүрд 700 ам.доллар байна.
Тавигдах шаардлага:
- ШУТИС-д амжилттай суралцаж буй баклавар түвшний 1,2,3-р курст суралцдаг байх.
- Сургалтын үнэлгээний голч 3,0-оос дээш байх
- Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байх
- Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй амжилттай оролцдог байх
- Тєрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх нь давуу тал болно
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт
- Хорооны тодорхойлолт / гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаасан байх/
Жич: Орон нутгийн оюутнууд мэйл болон факсаар авах боломжтой
Email: bolortuya@must.edu.mn
Fax: 976-11-329081
- Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар/нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- Зөвхөн оюутан байх хугацаанд үзүүлсэн амжилтыг хавсаргана.
- 1-р курсын оюутнууд сүүлийн 2 жилийн амжилтыг хавсаргаж болно
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:
- Албан ёсны дүнгийн тодорхойлолт /Дэд захирлаар баталгаажуулах/
- Сургуулийн тодорхойлолт /Дэд захирлаар баталгаажуулах/
Материалыг 2016 оны 04 сарын 25-ны өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба/ хүлээн авна.
Хугацаа хоцорсон болон дутуу материалыг авах боломжгүй бөгөөд бүрдүүлсэн материалыг эргүүлж олгохгүй болно.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
11-329081