“Нийтийн удирдлага” (төрийн захиргааны менежмент) мэргэжлийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

1. Уралдааны зорилго

Их дээд сургуулийн “Төрийн захиргааны менежмент” мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжснээр тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.

2. Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага

  • Төрийн удирдлагын орчин үеийн онол, практикийн шинэ чиг хандлага, арга хэлбэр, туршлага, үр дүнгийн асуудлыг хөндсөн байна.
  • Судалгаа нь тодорхой онол, арга зүйд үндэслэж, судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байна.
  • Тооцооллыг орчин үеийн математик арга хэрэгсэл, програмчлалын хэрэгслийг ашиглан боловсруулсан байна.

3. Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах  журам

  • Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.
  • Уралдаанд оролцох их дээд сургууль, оюутнууд мэдүүлгээ 2016 оны 04-р сарын 11-ний дотор agvaan_b@yahoo.com, a_oyungerel@yahoo.com электрон хаягаар бүртгүүлэх болон холбоо барих хүмүүстэй холбогдоно.
  • Уралдаанд хамтарсан болон ганцаарчилсан байдлаар оролцож болно.

4. Эрдэм шинжилгээний хурлын сэдэв:

  • “Нийтийн удирдлага (Төрийн удирдлагын менежмент)-ын уламжлал, шинэчлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

5. Шалгаруулах  хугацаа

  • Илтгэлийн материалыг цаасаар болон файлаар 2016 оны 04-р сарын 20-ны Лхагва гарагийг дуустал хугацаанд хүлээн авна. Материалаа ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн 402 тоот өрөөнд цаасаар болон файлаар авчирч өгнө.
  • Тусгайлан байгуулагдсан Комисс 1-р шатны шалгаруулалтыг 2016 оны 04-р сарын 25-ны Даваа гарагт хийж 2-р шатанд оролцох оюутнуудад мэдэгдэнэ.
  • 2-р шатанд 10 илтгэл шалгаруулах ба эцсийн шалгаруулалт 2016 оны 04-р сарын 29-ний Баасан гаригийн 10:00 цагт Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн хичээлийн байрны Эрдмийн зөвлөлийн өрөөнд эхэлнэ.

6. Эрдэм шинжилгээний бүтээлийг дүгнэх журам

  • Их, дээд сургуулиуд 3-аас дээш илтгэл хэлэлцүүлэх тохиолдолд шүүгчийн бүрэлдэхүүнд тухайн сургуулийн 1 багшийг сонгож оролцуулна.
  • Илтгэлийн арга хэмжээний зохион байгуулалт болон шалгаруулалттай холбоотой маргаантай асуудал гарвал дүнг танилцуулснаас хойш 30 минутын дотор ерөнхий шүүгчид танилцуулна. 30 минут хэтэрсэн тохиолдолд гомдлыг хүлээн авах боломжгүй.
  • Илтгэлийг шүүгчдийн өгсөн онооны нийлбэрээр  байр эзлүүлэн дүгнэнэ.

7. Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:

  • Шинэлэг санаа, шийдэл;
  • Судалгаа, шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт;
  • Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байдал;
  • Ашигласан, судалсан материал;
  • Гаргасан дүгнэлт бодитой эсэх;
  • Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлагыг хангасан байдал;
  • Илтгэх ур чадвар.

8. Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд  тавигдах шаардлага

  • ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний илтгэл бичих зааврын дагуу боловсруулсан байна.
  • Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага:

Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгүүдтэй байна.
а. Илтгэлийн нэр
         б. Илтгэлийн хураангуй
         в. Түлхүүр үг
         г. Илтгэлийн оршил
         д. Илтгэлийн үндсэн хэсэг
         е. Дүгнэлт
         ё. Ишлэл татсан ном, зохиолын нэрс

  1. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хvснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 6-10 хуудсанд багтсан байна.
  2. Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглаж “Times New Roman”- фонд дээр 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
  3. Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод  баруун талаас 2,5 см; зүүн талаас 3,0 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгvй.
  4. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна.  Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  5. Илтгэлийн хураангуйг 15 мөр, 200 vгэнд багтааж бичнэ
  6. Илтгэлд 4-5 түлхvvр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  7. Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
  8. Фото зураг, зураг, хvснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагvй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгvй.
  9. Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба  өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Илтгэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
  10. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлагын журмын талаар http://www.must.edu.mn/beta3/menu383 хаягаас үзэж болно.

9. Шагнал, урамшуулал

Дараах байр эзлүүлж шагнаж урамшуулна.

  • Тэргүүн байр   –     1  Шилжин явах цом, диплом, мөнгөн шагнал
  • Дэд байр   –    1  Диплом, мөнгөн шагнал  
  • Гутгаар байр    –    1  Диплом, мөнгөн шагнал

10. Уралдааныг зохион байгуулах комисс

  • ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Нийгмийн ухааны салбар

  Холбоо барих хүмүүс, утас:

ШУТИС, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Нийгмийн ухааны салбар, 402 тоот өрөө, ахлах багш А.Болормаа, А.Оюунгэрэл (e-мaйл: a_oyungerel@yahoo.com, agvaan_b@yahoo.com)

Утас:  976-11-453380, 88404774, 99234619 /А.Болормаа/ 99047066 /А.Оюунгэрэл/, Факс: 976-11-458151

 

ШУТИС.  БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ

НИЙГМИЙН УХААНЫ САЛБАР