ШУТИС-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Химийн олимпиад 2016 оны 04-р сарын 01-ний өдөр “A”,”Б” бүлэг тус бүр онол, бодлогын тэмцээн хэлбэрээр ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн Салбар дээр болно.
НЭГ. Олимпиадын зорилго
Химийн хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх, оюутнуудын химийн шинжлэх ухаанд хандах хандлага, сэтгэлгээг хөгжүүлэх, Улсын химийн XXVII олимпиадад ШУТИС-ийг төлөөлөн оролцох оюутнуудыг сонгон шалгаруулах
ХОЁР. Хамрах хүрээ
Оюутны олимпиадын “А” бүлгийн тэмцээнд ШУТИС-н харьяа сургуулиудын 1,2-р курсын, “Б” бүлгийн тэмцээнд 3,4-р курсын сонирхсон оюутан бүр оролцох бүрэн боломжтой
ГУРАВ. Бүртгэлийн хугацаа
“А”, “Б” бүлэг -2016 оны 3-р сарын 28-30 өдрүүдэд ШУТИС-н 1-р байрны 123 тоот өрөөнд явагдана. Бүртгүүлэхэд шаардагдах материал:
ДӨРӨВ. Зохион байгуулагдах хугацаа
“А” бүлэг -2016 оны 4-р сарын 01-ний өдрийн 18.00 цагт ШУТИС-ийн 1-р байрны 116 тоот өрөөнд
“Б” бүлэг -2016 оны 4-р сарын 01-ний өдрийн 18.00 цагт ШУТИС-ийн 1-р байрны 401А тоот өрөөнд тус тус явагдана.
ТАВ. Шагнал, урамшуулал
“А”, “Б” бүлэг тус бүрээс I, II, III байрыг шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшуулна.
“А”, “Б” бүлэг тус бүрээс 6 оюутныг шалгаруулж, их дээд сургуулиудын XXVII олимпиадад оролцох эрх олгоно.
ЗУРГАА. Холбогдох барих
Утас:99830438, 99096193
Имэйл: erdenee.enkhee@yahoo.com
Зохион байгуулагч:
ШУТИС-ийн ХШУС-ийн ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР
International Workshop on the Application of Agricultural Robotics
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)