
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдааныг 2016 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл зарласан.
Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно. "Оюутны санаачилгыг дэмжих төсөл” –ийн өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг http://www.meсs.gov.mn, http://www.herp.mn вэб хуудаснаас татаж авч танилцана уу.
Тэтгэлгийн талаар нээлттэй мэдээлэл өгөх сургалт 2016 оны 03 дугаар сарын 23, 30 –ны өдрүүдэд 15:00 цагаас Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (ШУТИС) –ийн “Урлаг” зааланд болно. Сургалтанд тухайн их, дээд сургуулийн оюутны төслийн тэтгэлэг хариуцахаар томилогдсон ажилтнууд болон оюутнууд өргөнөөр оролцоно уу.
Дараах холбогдох хаягаар сургалтанд бүртгүүлнэ үү:
Холбогдох утас: 70007263, 95813959
Цахим хаяг: grants@herp.mn
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв