Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна.
Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.
Төслийн чиглэл:
Хэрэгжүүлэх хугацаа: 12 сар хүртэл
Тэтгэлгийн хэмжээ: 3 сая төгрөг хүртэл
Төслийн баг:
бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй 3-аас доошгүй оюутнаас бүрдсэн баг ажиллана.
Сонгон шалгаруулалт:
Нэгдүгээр шат: Тухайн дээд боловсролын сургалтын байгууллага сонгон шалгаруулна.
Хоёрдугаар шат: БСШУЯ-аас томилсон Олон талын төлөөлөл бүхий хороо сонгон шалгаруулна.
Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг http://www.meds.gov.mn, http://www.herp.mn вэб хуудаснаас танилцана уу. Уралдааныг 2016 оны 3 дугаар сарын 7–ны өдрөөс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв