ШУТИС-ийн бакалавр оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах “Эрдмийн XVI чуулган” нь:
Оюутны шилдэг илтгэлийн уралдаан: 2016 оны 4 дүгээр сарын 11 нд
Оюутны шилдэг бүтээлийн уралдаан: 2016 оны 4 дүгээр сарын 29-нд
Хурлыг зохион байгуулагч: ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба, ШУТИС-ийн Бүрэлдэхүүн сургууль, оюутны холбоо
Зорилго:
Оюутан залуусын судалгааны ажил хийх болон техник сэтгэлгээ, бие даан ажиллах чадварыг хөгжүүлэх, онолын мэдлэгийг практик хэрэглээ болгох, оюутны бүтээлийг таниулан сурталчилахад оршино.
Салбар, чиглэлүүд:
Салбар 1. Техник, технологи
Салбар 2. Нийгэм, хүмүүнлэг, дизайн
Салбар 3. Байгалийн ухаан, экологи
Салбар 4. Эдийн засаг, менежмент
Оюутны шилдэг илтгэлд тавигдах шаардлага:
Оюутны шилдэг бүтээлд тавигдах шаардлага:
Оюутны шилдэг илтгэлийг 3 үе шаттайгаар зохион байгуулна.
I шат. Бүрэлдэхүүн сургууль институтууд оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг тус тус зохион байгуулж эхний 2-3 байр эзэлсэн оюутнуудын материалыг 2016 оны 03 сарын 25 ны дотор ОХҮА-д, Эдийн засаг, менежментийн салбар хуралдааны материалыг БуХС-ийн 203 тоот өрөөнд ирүүлнэ.
II шат. Мэргэжлийн профессор, багш нараас бүрдсэн комиссын бүрэлдэхүүн ирүүлсэн илтгэл, өгүүлэлд санал дүгнэлтээ өгч салбар тус бүрээс 5 хүртэлх өгүүллийг 2016 оны 04 сарын 07 ны дотор шалгаруулж III шатанд оролцуулах эрхийг олгоно.
III шат. Оюутны нэгдсэн XVI чуулган салбар бүрээс шалгарсан илтгэлүүд 2016 оны 04 дүгээр сарын 11-нд Номын сангийн 604 тоот танхимд тавигдана.
Шилдэг бүтээлийн танилцуулгыг А-3 хэмжээтэй өнгөт (poster) хэ влэн 2016-04-20 ны дотор ОХҮА-д ирүүлэх, биет байдлаар 04-р сарын 29-ны өдөр ШУТИС-ийн I байрны хурлын танхимын үүдний зааланд байршуулна.
Оюутны шилдэг илтгэл, бүтээлийн шагнал урамшуулал:
2015-2016 оны хичээлийн жилийн “ЭрдмийнXVI чуулган”-д оролцогч оюутнуудын илтгэл болон бүтээлийн танилцуулгыг эмхтгэн ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бичиг”-т хэвлэж хэвлэмэл болон PDF хэлбэрээр нийтийн хүртээл болгоно.
Илтгэлийг салбар тус бүрт 3 байр, Бүтээлийг 3 байр хүртэл эзлүүлэн удирдагч багш, оюутныг шагнан урамшуулна.
Жич: Гадаад оюутныг ЭШХ-д оролцуулж болно.
Шилдэг илтгэл, бүтээлд хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.
Холбогдох майл хаяг, утас:
Оюутны хөгжил, үйлчилгээний алба /studentservise@must.edu.mn, 321184, 324590-1035 /
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРАНД ОЮУТАН ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн салбар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль зэрэг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад суралцагчдын анхааралд
Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд
Засгийн газар хоорондын тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-д суралцагч гадаадын иргэний анхааралд
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд