Гарааны компани байгуулах хүсэлтийг хүлээн авна

"Инновацийн тухай" хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 374 тогтоолоор баталсан "Эрдэм шинжилгээний байгуулагын дэргэд гарааны компани байгуулах журам"-ын хэрэгжилтийг хангах, 

үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээний хүрээнд судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор гарааны компани байгуулах хүсэлтийг хүлээн авна. Эрдэмтэн, судлаач та бүхнийг "Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам"-ын дагуу холбогдох баримт бичгээ боловсруулан гарааны компани байгуулан хэрэгжүүлэх инновацийн төслийн хамт ирүүлэхийг урьж байна.

Төсөлд тавигдах шаардлага:

  • Инновацийн бүтээгдэхүүн нь Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэх, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;  
  • Оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон, инновацийн төсөл санаачлагч нь оюуны өмчийн эзэмшигч, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх; 
  • Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлохуйц стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн байх; 
  • Инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зах зээлийн судалгаа, үр ашгийн тооцоог хийсэн байх; 
  • Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргах; 
  • "Инновацийн тухай хууль"-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх. 

ШУТИС-аас гарааны компани шинээр байгуулах хүсэлтийг хүлээн авна. 2016 оны 3 дугаар сарын 1-ний дотор шинээр байгуулагдах гарааны компаниудын хүсэлтийг Технологи дамжуулалт, инновацийн төвд хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99094201 /М.Зулбаяр/

Технологи дамжуулалт, инновацийн төв