- Магистрын төгсөлтийн ёслолын арга хэмжээ 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Даваа гарагийн 9.00-13.00 цагийн хооронд ШУТИС-ийн төв байрны Хурлын танхимд болно. Мөн бакалаврын төгсөлтийн ёслолын ажиллагаа батлагдсан хуваарийн дагуу явагдах тул төгсөгч та бүхэн хоцрохгүй байхыг анхаарана уу!
- ШУТИС-ийн төгсөгчдөд ёслолын хувцсыг харьяа сургуулийнхаа сургалтын албанаас авна. Төгсөлтийн ёслолын арга хэмжээ дууссаны дараа төгсөгчид авсан хувцасаа хүлээлгэн өгнө.
- Ёслолын арга хэмжээ тогтсон журмын дагуу явагдах тул үйл ажиллагаанд саад болохгүй байхыг гэр бүл, найз нөхөддөө урьдчилан сануулна уу!
- Тангараг өргөх ёслолын үед төгсөгчид босож баруун гараа цээжиндээ тавьж хөтлөгчийг даган тангарагийн үгийг тод чангаар хэлнэ.
- Диплом гардуулах ёслолын үед дараах зүйлийг анхаарна уу? Үүнд:
- Төгсөгч оюутныг 8, 8-аар хэсэгчилэн тайзнаа урин дуудна.
- Төгсөгч оюутнууд суудлын дарааллаар зэрэгцэн суух бөгөөд нэр дуудагдсан оюутнууд зэрэг босч тайзны зүүн талаар өгч дипломоо гардан авахаас өмнө малгайны цацгийг баруун тал руу нь унжуулсан байна.
- ШУТИС-ийн удирдлагаас дипломоо гардан авсны дараа малгайн цагийг зүүн талд шилжүүлнэ.
- Тайзны баруун гар талд буй Монгол Улсын болон ШУТИС-ийн туганд өмнө очин малгайгаа авч, зүүн гар дээрээ барьж, баруун өвдөг дээрээ сөгдөн адис авч малгайгаа өмсөнө.
- Тайзан дээр зэрэгцэн зогсож зураг татуулна. Зургийг зөвхөн ШУТИС-ийн мандат бүхий 2 зурагчин авна. Зураг авхуулсны дараа тайзны баруун гар талаар бууж суудалдаа сууж байраа эзэлнэ.
- Ёслолын ажиллагааны үеэр зураг авахуулах, дуу чимээ гаргах зэрэг эмх журам алдагдуулсан үйлдэл гаргахыг хориглоно.
ШУТИС-ийн төгсөгчдийн тангарагийг үг
Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн төгсөгч би:
Өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүрхээ
эх орныхоо хөгжил, дэвшил, хүний сайн сайхны төлөө зориулж,
төрөлх сургуулийнхаа нэр хүндийг
өндөрт өргөж явахаа ёс төртэйгөөр батлан тангараглаж байна.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА