ШУТИС-ийн багш нар шагнагдав

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийг ойг тохиолдуулан боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ХШУС-ийн профессор Б.Доржсүрэн, “Алтангадас одон”-гоор ЭХС-ийн дэд захирал Д.Бат-Эрдэнэ, МехТС-ийн дэд профессор Ж.Мягмаржав, ЭХС-ийн ахмад багш Н.Цэвгээ, БАС-ийн ахлах багш Б.Мандах, ХШУС-ийн ахмад багш Ж.Надмид, Эрүүл мэндийн төвийн их эмч Л.Оюун, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ХШУС-ийн ахлах багш Д.Батнасан тус тус шагнагдсан байна. Шагнал авсан багш нарыг ШУТИС-ийн ректорын зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

Мөн 2015 онд гаргасан ажлын амжилт бүтээлийг үнэлж ШУТИС-ийн “Эрдмийн зөвлөлийн шагнал”-аар Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, БуХС-ийн захирал Г.Батхүрэл, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, МХТС-ийн ахлах багш Ц.Хүрэлбаатар, МехТС-ийн ахлах багш Я.Рэнчинванжил, “Ректорын нэрэмжит шагнал”-аар СЭЗА-ны ахлах нягтлан бодогч Б.Алтантуяа, ХҮА-ны сантехникийн слесарь Ө.Дамдинрагчаа, цахилгаанчин Б.Өнөржаргал, үйлчлэгч Б.Чимэдлхам, жолооч Т.Жүгдэрнамжил нар шагнагдлаа. Монголын Залуучуудын холбооны "Тэргүүний залуу алтан медаль"-иар ЭША-ны мэргэжилтэн Б.Ундрах шагнагдав.