“Инженер, Технологийн Дээд Боловсрол” төслийн хүрээнд Япон улсын их дээд сургуулиудад магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах ШУТИС-ийн багш, судлаачдыг сургуулийн ажлын хэсэг дээр /ШУТИС-ийн төв байрны 201 тоот/ бүртгэж байна.
Магистрын сургалтын хөтөлбөр:
Суралцах хугацаа: Япон Улсад - 2 жил хүртэл
Хамрах хүрээ:
а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан болон магистрын зэрэггүй багш нар;
б/ ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтаран ажиллаж буй багш, судлаачид болон эрдэм шинжилгээний ажилтан;
Тавигдах шаардлага:
а/ Монгол Улсын иргэн байх, 35 нас хүртэл;
б/ Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр бакалавраар суралцаж төгссөн байх;
в/ Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOEFL шалгалтын оноо PBT-500, IELTS шалгалтын оноо 5.0 ба түүнээс дээш байх;
г/ Японы их сургуульд элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
д/ Сургууль /ажлын газар/ нь магистрын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;
е/ Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;
Докторын сургалтын хөтөлбөр:
Суралцах хугацаа: Япон Улсад - 3 жил хүртэл
Хамрах хүрээ:
а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, докторын зэрэггүй багш нар;
б/ ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид, болон эрдэм шинжилгээний ажилтан;
Тавигдах шаардлага:
а/ Монгол Улсын иргэн байх, 40 нас хүртэл;
б/ ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ажиллаж буй магистрын зэрэгтэй багш, ажилтан
в/ Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
г/ Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOEFL шалгалтын оноо PBT-500, IELTS шалгалтын оноо 5.0 ба түүнээс дээш байх;
д/ Японы их, дээд сургуулиудад элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
е/ Сургууль /ажлын газар/ нь докторын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;
ё/ Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;
Дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалт /татаж үзэх/
а/ Анкет; /маягтын дагуу/ Англи, Монгол
б/ Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
в/ Бакалавр /магистр/-ын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
г/ Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Сүүлийн 2 жилд өгсөн байх/;
д/ Япон талын их, дээд сургуулиас ирүүлсэн суралцах эрхийн бичиг;
е/ Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт;
ё/ Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
ж/ Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт;
з/ Судалгааны ажлын төлөвлөгөө;
и/ Сургуулиа төгсөөд эх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа Монгол-Англи, эсвэл Монгол-Япон хэл дээр бичсэн 700-800 үгтэй эссэ;
й/ Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;
к/ 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан байх/;
Холбогдох хаяг:
“ИТДБ” төслийн мэргэжилтэн Б.Мөнхтулга: 99065688, piu.heedproject@gmail.com
ШУТИС-ийн ажлын хэсэг Б.Ундрах: 99167699, research@must.edu.mn
Сансрын технологийн хэрэглээнд зориулсан хүний нөөцийн хөгжил (JFY2026) магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
БНСУ-ын Жонбук Үндэсний Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
International Workshop on the Application of Agricultural Robotics
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар