Энэ сарын 12-ноос 15-ны хооронд Вьетнам Улсын Хошимин хотноо зохион байгуулагдсан Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах V удаагийн тэмцээнд оролцсон ШУТИС-ийн баг тамирчид Степ-Аэробикийн төрөлд тэргүүн байр эзэлж “Ази тивийн аварга” боллоо.

Энэ амжилтыг үзүүлснээр баг тамирчид маань Ази тивийн анхны хошой аварга баг болж байна.
Баг тамирчиддаа баяр хүргэн тэдний мэндчилгээг уламжилья.
Улиран одож буй он бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн, дурсамжтай сайхан жил байлаа. Биднийг үргэлж урагшлахад уриалж байдаг сургуулийн маань эрхэм зорилго, хамт олон та бүхний үлгэр дуурайлал, тэмцээн уралдаанд итгэл, урам зоригийг өгч байдаг сургуулийнхаа нийт хамт олон та бүхэндээ талархалаа илэрхийлж ирж буй шинэ ондоо амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Хүрэл медальт
Дэлхийн цомын аварга
Ази тивийн хошой аварга
Азийн Цомын аварга

ШУТИС-ийн Аэробик гимнастикийн баг хамт олон
2015.12.21
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв