2015-2016 оны хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний албанаас Эрдэм шинжилгээний ажлыг сурталчлах чиглэлээр зохион байгуулагдсан арга хэмжээнүүдийн хүрээнд ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн(ХҮСХХ)-гийн “Нээлттэй семинар” 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр амжилттай явагдлаа. Семинар “Шинжлэх ухааны ажилтан”-ы өдрийг тэмдэглэх цуврал арга хэмжээний нэг юм.
Тус семинарт БСШУЯ, АҮЯ, МХАҮТ, Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Төмөр машин үйлдвэрлэлийн холбоо зэрэг мэргэжлийн холбоод, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, ШУТИС-ийн багш, эрдэмтэн судлаачид, хүрээлэнгийн ЭША нар оролцлоо.
Семинарын хөтөлбөрийн дагуу “2015 оны ШУ-ны шилдэг бүтээл”-ээр шалгарсан ШУТИС-ийн ҮТС-ийн ахлах багш, ХҮСХХ-ийн Сорилтын төвийн эрхлэгч, доктор (Ph.D) Р.Бадмаанямбуугийн “Монгол ямааны цэвэр ноолуураар сүлжмэлийн зориулалттай хагас нарийн ээрмэл үйлдвэрлэх технологийн судалгаа, нэвтрүүлэлт" болон ХҮСХХ-ийн ЭНБДарга, доктор (Ph.D) Н.Цолмонгийн ХБНГУ-ын Аахенын Ноос судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд 2015 онд хамгаалсан эрдмийн зэргийн бүтээл болох “Solvent crazing of PET fibers and preparation of some composite materials using the crazed fibers” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавигдлаа. Мөн тус хүрээлэнгийн Сорилтын төв, Ноос ноолуур судлалын салбар, Арьс шир судлалын салбар болон Метал, машин судлалын салбарын эрдэм шинжилгээний ажлын үр дүн, үйл ажиллагааг семинарт оролцогсодод танилцууллаа.
Энэхүү нээлттэй семинар нь хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид болон салбарын эрдэм шинжилгээний байгууллага ХҮСХХ-гийн “Эрдэм шинжилгээ-Инноваци-Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл” хамтын ажиллагааг өргөжүүлэх онцлогтой семинар боллоо.
Арьс шир судлалын салбарын эрхлэгч доктор (Ph.D) С.Дашбал өөрийн салбарын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж байгаа нь
Ноос ноолуурын судлалын салбарын эрдэм шинжилгээний ажлын бүтээл, бүтээгдэхүүний танилцуулга, Доктор (Ph.D) Н.Цолмонгийн илтгэл
2015 оны ШУ-ны шилдэг бүтээлийн эзэд доктор(Sc.D), профессор Д.Энхтуяа, доктор(Ph.D) Р.Бадмаанямбуу нар
Метал, машин судлалын салбарын эрхлэгч доктор(Ph.D) Н.Өлзийбямба салбарын үйл ажиллагааг танилцуулж байгаа нь
Мэдээ бэлтгэсэн ХҮСХХ-ийн ЭШДэд Г.Батчимэг
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ