Мицубиши Корпораци 15 оюутанд тэтгэлэг гардуулав

ШУТИС-ийн 15 оюутан "Mitsubishi Corporation International Scholar Ship" хөтөлбөрийн тэтгэлэгийг гардан авлаа. Тэтгэлэг гардуулах ёслол 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болж Мицүбиши Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Ёшино Хидэнори, ШУТИС-ийн ректор Б.Очирбат нар тэтгэлэгийг нь гардуулан өглөө.

 

Мицүбиши Корпораци ШУТИС-д суралцаж буй бакалаврын 10, магистрын 3, докторын 2, нийт 15 оюутанд тэтгэлэг олгож байна. Мөн энэ үеэр ШУТИС-ийн ректор Б.Очирбат Мицүбиши Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Ёшино Хидэнори болон тус байгууллагын хамт олонд талархалын гэрчилгээ гардуулан өгөв.  

Мицүбиши Корпораци 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, сурлага сайтай оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Монголын залуучуудын боловсролд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 2011 оноос хойш ШУТИС-д хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр 5 дах жилтэйгээ золгож байна.

Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин, хараат компанийн хамтаар хоол хүнс, хувцас, зэрэг хүний амьдралд ойр салбараас сансрын тоног төхөөрөмж хүртэлх өргөн хүрээний салбарт өөрийн бизнесээ өргөжүүлжээ. Мөн гадаад худалдаагаар зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулдаг байна. Монголд 2010 оны 4 дүгээр сард төлөөлөгчийн газраа нээж одоо Улаанбаатарын Олон улсын шинэ нисэх буудлын төслийг хэрэгжүүлж байгаагаас гадна, Монголын санхүү, уул уурхайн салбарт хөрөнгө оруулж байна.

Тэтгэлэг авсан оюутнууд: