ШУТИС-ийн БуХС-ийн Технологийн менежментийн салбар, МХТС, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэгтэй хамтран энэхүү уулзалт семинар 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн эрдэм шинжилгээний семинарыг Харилцаа холбооны эдийн засаг, менежмент мэргэжлээр төгсөгчдийн нэрэмжит болгон “Манлайлагч байцгаая” уриан дор уг мэргэжлээр төгссөн 13 ангийн төлөөллийг оролцуулж, судлаач мэргэжилтэн, докторант оюутнуудын 8 илтгэлийг хэлэлцүүлж санал бодлоо солилцов.
Харилцаа холбооны эдийн засаг, менежмент мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 40 жилийн ойг угтаж зохион байгуулсан үе үеийн төгсөгчдийн энэхүү уулзалт, семинар нь Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын эдийн засаг, менежмент, хөгжлийн чиглэлээрх судалгааны ажлуудыг хэлэлцэх, харилцаа холбооны эдийн засаг, менежмент мэргэжлээр төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхижүүлэх, сургууль-төгсөгчдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
НИЙТ ОРОЛЦОГСОД БОЛОН ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧИДДӨӨ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ, САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
ШУТИС-ийн БуХС-ийн Технологийн менежментийн салбар
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн проректор В.Өлзийбаяр нарын бүтээл Монгол Улсын Төрийн шагнал хүртлээ
ШУТИС Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллана