
“Сургалтын алба-2015” нэгдсэн семинар 2015 оын 11 дүгээр сарын 11-ний өдөр болж бүрэлдэхүүн 9 сургууль, харьяа 1 сургууль, 2 институтийн сургалтын албаны 62 ажилтан, 12 дэд захирал, Сургалтын бодлого, чанарын алба, Ахисан түвшний хөтөлбөрийн алба, Бизнесийн ахисан түвшний сургуулийн нийт 93 хүн оролцлоо. Хөтөлбөрийн дагуу Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал “Дээд боловсролын шинэчлэл” сэдэвт илтгэл тавилаа. Мөн урилгаар “Леди төв”-ийн захирал Р.Лхагвадулам “Байгууллагын дотоод харилцаа”, Үндэсний төв архивийн Б.Алтанцэцэг “Албан бичиг төлөвлөлт”, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг “Их сургуулийн Удирдлагын мэдээллийн систем” зэрэг олон сонирхолтой илтгэлүүдийг тус тус тавилаа. Семинарт идэвхитэй оролцсон бүх ажилтанууддаа ажлын өндөр амжилт хүсье.

Сургалтын бодлого, чанарын алба
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв