АНУ-ын Массачусетсийн технологийн институтээс (MIT) эрхлэн гаргадаг “MIT Technology Review” сэтгүүлийн ерөнхийлөгч хатагтай Катьлин Кэннэди нь 2015 онд гарсан технологийн шинэ нээлтүүдийг танилцуулсан “2015 оны шуугиан тарьсан шилдэг 10 технологиуд” нэртэй илтгэлээ 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ШУТИС-ийн оюутан залуус, судлаачид, багш нарт зориулан явууллаа. Уг арга хэмжээг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар Нээлттэй инновацийн лаб (OIL)-тай хамтран зохион байгуулж 70 гаруй оюутан залуус, багш, судлаачид оролцов.
Хатагтай Кэннэди илтгэлийнхээ өмнө сэтгүүлийнхээ тухай товч танилцуулга хийж 2015 онд тус сэтгүүлээс онцлож сонгон шалгаруулсан шилдэг 10 технологийн талаар танилцуулав. Тус сэтгүүлийн хувьд 2001 оноос эхлэн шилдэг 10 технологийг нэрлэх болсон бөгөөд эдгээр шилдэг 10 технологийг дэлхий нийтийн хэмжээнд хэрхэн үр нөлөөтэй байх, хүмүүст хүртээмжтэй байх зэргээр нь үнэлж шалгаруулалтыг явуулдаг бөгөөд ингэснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болон шинэ компанийг бий болоход гол залуур болж өгдөг юм.
Хатагтай Кэннэди Массачусетсийн технологийн институтэд (МIТ) 14 жилийн туршид ажиллах хугацаандаа "MIT Technology Review” сэтгүүлийг шинэ шатанд гаргаж, хурдацтай өөрчлөгдөж байгаа зах зээлийн орчинд тодорхой амжилтанд хүргэж байна. Тэрбээр АНУ болон Ази, Европ, Латин Америкийн орнуудад шинэ төрлийн бизнесийг хөгжүүлэх үндсийг тавилцсан юм. Мөн MТИ-ийн хэвлэл, мэдээллийн компанид зориулсан олон нийтийн үйл ажиллагаа, худалдаа, олон улсын лиценз олгох асуудлыг голлон хариуцдагаас гадна, компаниудыг дэмжих олон улсын багийг болон MТИ-ээс зохион байгуулдаг шинэ компаниудын талаархи зөвлөгөөнийг хариуцдаг.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ