ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн “Зохион бүтээгч залуус ” клубээс санаачлан, ҮТС-ийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулагдаж буй “Зураг төслийн автоматжуулсан системийн CAD/CAE/CAM бага олимпиад ” 2015 оны 11 21-ний өдөр техник, технологи, зураг төсөлд сонирхолтой оюутан, сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.


Энэ удаагийн тэмцээнд Хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмж, Хүнсний үйлдвэрийн машин аппарат, Үйлдвэрлэлийн дизайн, Мебель модон эдлэлийн дизайн мэргэжлийн ангийн болон ШУТАС-ийн оюутан, сурагчдаас ганцаарчилсан төрөлд 67 оюутан, багийн төрөлд 9 баг 43 оюутан ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс:
Ганцаарчилсан төрөлд:
Тэргүүн байр: О.Мөрөн ҮД-5 курсын оюутан
Дэд байр: А.Идэрбат ҮД-4 курсын оюутан
Гуравдугаар байр: М.Тэнгис ҮД-4 курсын оюутан
Тусгай байр: А.Хулан /ШУТАС 12г/
Тэргүүн байр: Тэргүүн байр эзэлсэн М.Тэнгис ахлагчтай ”ОД” баг
Дэд байр: Г. Амарсанаа ахлагчтай “Z4” баг
Гуравдугаар байр: Д.Элбэгсайхан ахлагчтай “Мехатроник” багууд тус тус шалгарлаа.
Олимпиадад амжилттай оролцсон оюутнуудаа болон зохион байгуулсан багш нартаа баяр хүргэе.

Тэргүүн байр эзэлсэн М.Тэнгис ахлагчтай “ОД” баг

Ганцаарчилсан төрлийн тэргүүн байр: О.Мөрөн ҮД-5 курсын оюутан
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо