Вьетнам улсын Хо Ши Минь хотын тусгаар тогтнолын ордонд 2015.10.23-25ны хооронд зохион байгуулагдсан Азийн орнуудын олон улсын архитектурын сургуулиудын шилдэг оюутнуудын уран бүтээлийн 4-р тэмцээнд архитектурын 5-р курсын оюутан О.Цоо ‘’Үзэсгэлэнгийн павильон’’ бүтээлээрээ амжилттай оролцоод ирлээ. Мөн салбарын эрхлэгч профессор И.Гончигбат оюутны бүтээл шалгаруулах олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллав. Энэхүү тэмцээнд архитектурын салбарын оюутнуудаас 2 дахь удаагаа, шүүгчээр анх удаагаа оролцож байгаа нь энэ юм. Тус тэмцээнд шилдэг оюутнаа оролцуулснаар сургалтын талаар туршлага солилцсон, архитектурын төсөл төлөвлөлт боловсруулах, сургалтын арга зүйг сайжруулах, оюутны сэтгэн бодож урлан бүтээх авьяас ур чадварыг хөгжүүлэх, бусад оюутнуудад үр өгөөжөө өгөх, азийн орнуудын архитектурын боловсролын аль түвшинд яваагаа харж мэдрэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв