Оюутны хөгжил, үйлчилгээний алба ШУТИС-ийн оюутан сурагчдад төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, компаниас олгож буй тэтгэлэгт хөтөлбөр, гадаад дотоодын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах болон оюутан солилцоогоор явах боломж, тэтгэлэг олгогч байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх зорилгоор “Тэтгэлэг олгогчдын нээлттэй өдөрлөг”-ийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ШУТТНСангийн 6 давхарын хурлын танхимд хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Өдөрлөгийг Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа нээж хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын тэтгэлэг олгогч байгууллагуудын төлөөлөгчид болон оюутан залууст хандан үг хэллээ.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны мэргэжилтэн М.Болортуяа оюутнуудад олгож буй гадаадын тэтгэлэг хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Монголын улсын хэмжээнд 20 гаруй байгууллага тэтгэлэг олгож буй бөгөөд БСШУЯ-ны Сургалтын төрийн сан, Сумитомо Корпораци, Мицубиши Корпораци, Оюу толгой ХХК, Монголын боловсрол, солилцооны үндэсний ассоциацийн төлөөлөгчид оролцож олгож буй тэтгэлгийн талаар оюутан залууст танилцуулга хийж мөн тэтгэлэгт хамрагдахад шаардлагатай мэдээллийг оюутнуудад өглөө. Монгол оронд төдийгүй гадаадын их дээд сургууль, коллежиудад суралцаж дээд боловсрол эзэмшиж буй оюутан залууст үндэсний болон урамшууллын, тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох үйлчилгээг хэрэгжүүлдэг БСШУЯ-ны Сургалтын төрийн сангийн Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын үндэсний тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл буцалтгүй тусламж, төрийн албан хаагчдын гэрээ, санхүүжилт хариуцсан мэргэжилтэн С.Дэлгэрмаа болон Гадаадын дээд боловсролын сургалтын төлбөр, зээл, буцалтгүй тусламжаар суралцагчдын гэрээ, санхүүжилт эргэн төлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Отгонжаргал нар төрөөс олгож буй тэтгэлэг, зээл, тусламж хэрхэн хамрагдах талаар оюутан залууст дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Сургалтын төрийн сангаас олгож буй тэтгэлэг бусад холбоотой мэдээллийг http://sts.meds.gov.mn/ сайтаас харах боломжтой.
Өдөрлөгийн үеэр оюутан солилцоогоор явсан ҮТС-ийн оюутан Дөлгөөн болон тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан ХШУС-ийн оюутан Батцэцэг нар оюутнуудад туршлагаасаа хуваалцаж оюутнуудад зөвлөгөө өглөө. Мөн БуХС-ийн оюутан Б.Гэрэлтуяа Узбек бүжиг бүжиглэж үзүүллээ.
Хүрэлцэн ирсэн байгууллагын төлөөлөл болон оюутан залууст цаашдын хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.
УХААЛАГ ОЮУТАНД УХААЛАГ ИРЭЭДҮЙ
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ