ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль, Геотехникийн судалгааны төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Барилга, байгууламж, геотехникийн асуудал" сэдэвт Эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн бага хуралд Барилга, Автозам, Геологи, Уул уурхайн чиглэлийн эрдэмтэн судлаач, багш, докторант, магистрант та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хурал 2015 оны 11 сарын 28-ны өдөр ШУТ төв номын сангийн 604 тоот өрөөнд болно. Хуралд оролцох хүсэлтэй судлаач нар 11 сарын 13-ны өдрийг хүртэл jamts_altaa@yahoo.com хаягаар ЭШ-ний өгүүллээ ирүүлнэ үү. Эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Хөрсний механик, динамикийн судалгааны профессорын багийн ахлах багш доктор (Ph.D) Ж.Алтанцэцэгтэй холбоо барьна уу. Утас: 11-324590-2015
Жич: Сонсогчоор оролцох боломж хүн бүрт нээлттэй.
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв