Нийслэлийн хүн амын тоо хэдийнээ нэг сая хоёр зуун мянга хол давжээ. Оюутан сурагчид, нийслэлчүүд англи, хятад хэлний боловсрол, харилцаа, олны өмнө үг хэлэх урлаг, компьютерийн мэдлэг, хүний нөөц, төслийн сургалтуудад суух хэрэгцээ өндөр болсонтой холбогдуулан Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын залуучуудын холбооны гэр бүлийн хороо, Монголын сурагчидын холбоо, Монголын оюутны холбоо, ГлобалИвэнтээс хамтран сургалтын төвүүдийн нэгдсэн хөнгөлөлттэй бүртгэл хийх Сургалтын үзэсгэлэн яармагийг 2015 оны 10-р сарын 15-17-ны өдрүүдэд 11:00-19:00 цагийн хооронд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байрны 2 давхарт зохион байгуулна. Тус үзэсгэлэн яармагт ирсэнээр томоохон нэр хүнд бүхий сургалтын төвүүдэд 50% хүртэлх хөнгөлөлттэй хамрагдах боломжтой. Арга хэмжээний үеээр Америкт суралцах алтан боломж сэдвээр Америкт төгсөгч Баттөр лекц тавиж, Монголын лектор төвүүс азтай хүнд 100% хөнгөлөлтийн эрхийн бичгээ бэлэглэж, Хүний нөөцийн цалин хөлс, сонгон шалгаруулалт, кареар төлөвлөлт зэрэг сэдвүүдээр үнэ төлбөргүй лекц, 300 хүн сертифкаттай сургалтын 100% тэтгэлэг, Номын хямдралтай худалдаа, Хуучин ном худалдан авах өдөрлөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно. Нийслэлчүүд та бүхэн гэр бүл найз нөхөд, анги хамт олноороо хүрэлцэн ирж хөнгөлөлтөө аваарай. Улаанбаатар чуулгын байр төв усан бассейны дэргэд байдаг шүү. Лавлах утас: 9900-7003
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга