ҮТС-ийн Шим тэжээл судлалын төв Нийслэлийн Эрүүл Мэндийн Газартай хамтран эмчилгээний хоолны үзүүлэх сургалтыг Улаанбаатар хотын эмнэлгийн хоолны газрын тогооч нарын дунд 10-р сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Эмчилгээний хоолны үзүүлэх сургалтыг БНСУ-ын Ажү их сургуулийн дэргэдэх эмнэлгийн Хоол, шим тэжээлийн тасгийн дарга Чой Сонжон, ерөнхий тогооч Ан Дэгин, эмчилгээний хоолны тогооч Гүон Жунхий нар удирдан явуулав. Сургалтаар эмчилгээний хоолны олон улсын ангилал, чихрийн шижин, ходоод гэдэс, бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах, залгих хүндрэлтэй өвчтөний эмчилгээний хоол болон гуурсаар хооллолтын тухай Чой Сонжон тасгийн эрхлэгч сонирхолтой лекц уншиж, Ан Дэгин болон Гүон Жонхий тогооч нар уураг, өөх тос, давс, нүүрс ус багатай үндсэн хоол болон салад, саладны амтлагчийг хэрхэн бэлтгэх талаар үзүүлэх сургалт явуулав.
Сургалтанд клиникийн 2, 3-р эмнэлэг, хавдар судлалын төв, УБ хотын 9 дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн ахлах тогооч нар хамрагдав. Тогооч нар эмчилгээний хоол, шим тэжээлийн талаар анх удаа үзүүлэх сургалт явуулсанд талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлийн сургалтыг дахин зохион байгуулж байхыг санал болгов. Энэхүү сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Ажү их сургуулийн дэргэдэх Хоол, шим тэжээлийн тасгийн хамт олонд эрүүл энх, сайн сайхныг хүсэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Шим тэжээл судлалын төвийн хамт олон
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ