ОХУ-ын Новосибирск хотын Захирагчийн урилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс энэ сарын 5-7-ны өдрүүдэд Новосибирск хотод албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын эхэнд хотуудын дарга нар уулзаж, хоёр хотын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын дараа “Улаанбаатар хот, Новосибирск хоттой ах дүүгийн найрамдалт холбоо тогтоосон баримт бичигт хоёр хотын дарга гарын үсэг зурав.
Тус айлчлалын бүрэлдэхүүнд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат багтан ажилласан бөгөөд энэ үеэр Новосибирскийн техникийн их сургуультай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулсан байна. Гэрээнд ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон Новосибирскийн техникийн их сургуулийн ректор А.А. Батаев нар гарын үсэг зурав.
Айлчлалын үеэр ШУТИС-ийн Ректор Б.Очирбат Новосибирскийн техникийн их сургуульд зочилж тус сургуулийн удирдлагуудтай ажлын уулзалт хийж хоёр сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, орос хэлний бэлтгэл сургалт зохион байгуулах, аспирантурт сургалцуулах, мөн зарим мэргэжлээр бакалавр, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. ШУТИС-иас Новосибирскийн техникийн их сургуульд 6 аспирант суралцаж байгаа бөгөөд эдгээр багш нартай ректор Б.Очирбат уулзаж судалгааны ажлын явцтай нь танилцлаа.
Мөн Новосибирск хотод зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2015” бизнес форумд ШУТИС-ийн ректор Б.Очирбат оролцож үг хэлэв. Тус бизнес форумд Улаанбаатар, Новосибирск хотын удирдлагууд, их сургууль, эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо