Эрүүл мэндийн яам, Монголын Нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран 2015 оны 10 сарын 08-ны өдөр “Харж баясахын жаргал” нээлттэй өдөрлөгийг Нийслэлийн Улаанбаатар Чуулгын үзэсгэлэнгийн танхимд 11:00 -14:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөгийн үеэр Анагаах ухааны доктор клиникийн профессор, Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургуулийн багш Т.Булган, Эх хүүхдийн үндэсний төвийн нүдний тасгийн эрхлэгч их эмч АУ-ны доктор гавъяат эмч М.Алтанхүү нар нүдний өвчлөл тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлж хараагаа хамгаалах талаар илтгэл тавьж оролцогчдын сонирхсон асуултанд хариулна.
Мөн нүдний эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгөх бөгөөд эм үйлдвэрлэгчид бүтээгдэхдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдахаас гадна, хараагүй иргэд массажийн үйлчилгээ болон урлагийн тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлэх болно.
Оюутан багш та бүхнийг оролцохыг урьж байна.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв