.jpg)
Европын Холбооны Erasmus Mundus External Cooperation Window төсөл нь 2010 оноос ШУТИС-д хэрэгжиж байгаа билээ. Тус төслийн хүрээнд давхардсан тоогоор ШУТИС-ийн 50 гаруй багш оюутнууд Европын Австри, Герман, Франц, Испани, Унгар, Итали, Финлянд улсуудад суралцаж, судалгаа хийсэн юм. Түүнээс гадна Итали, Герман, Болгар улсуудаас багш оюутнууд ШУТИС-д хүрэлцэн ирсэн байна. Болгар Улсын Софи хотын ТИС болон Хими Технологийн ИС-ийн багш Катя Дишлиева, Сашка Петкова нар ХШУС-д 2015 оны 9 дүгээр сард ажиллаж, гадаад хэл дээр математикийн хичээл орох туршлагаа солилцлоо. Мөн Софигийн ТИС, ШУТИС-ийн хамтын ажиллагааны гэрээг байгуулав. Энэхүү гэрээний зорилго нь цаашид ШУТИС болон Софигийн ТИС, Софигийн ХТИС сургуулиудын хооронд багш, оюутан, судлаач оюутан солилцох хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.

ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв