Олон улсын багш нарын өдрөөр ШУТИС-ийн багш нар шагнагдлаа
     Олон улсын багш нарын өдөр, Монголын багш нарын баярыг тохиолдуулан ШУТИС-ийн багш нар БСШУЯ-ны шагнал болон Эрдмийн зөвлөл, Ректорын нэрэмжит шагналаар шагнагдлаа. Шагналыг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ШУТИС-ийн Ректор Б.Очирбат гардуулж, ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн хүлээн авч баяр хүргэлээ.
     Монгол Улсын “Хүндэт холбоочин” цол тэмдгээр МХТС-ийн Электроникийн салбарын зөвлөх профессор Б.Дамдинсүрэн, “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр ГУУС-ийн дэд профессор В.Алимаа, М.Оюунтөгс, МехТС-ийн ахлах багш Б.Баясгалан, ҮТС-ийн ахлах багш Ч.Давааням, ХШУС-ийн ахлах багш Д.Хандмаа, ЭХС-ийн ахлах багш Ц.Батчимэг, ГХИ-ийн ахлах багш Э.Эрдэнэцэцэг, ДаТС-ийн лицейн багш Т.Оюунцэцэг, “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр МХТС-ийн дэд профессор А.Хүдэр, ахлах багш Ө.Сүх-Очир нар шагнагдлаа.
 
     БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр БАС-ийн ахлах багш Б.Жигжид, Ж.Алтанцэцэг, БуХС-ийн дэд профессор А.Энхбат, ГУУС-ийн ахлах багш С.Сийлэгмаа, сургалтын албаны ажилтан Ц.Энхтуяа, ДаТС-ийн ахлах багш У.Мөнхцэцэг, МехТС-ийн дэд профессор П.Баасансүрэн, МХТС-ийн багш Б.Цэрэнлхам, ҮТС-ийн ахлах багш Б.Майзул, Ц.Сонинхишиг, ХШУС-ийн ахлах багш Г.Зоригт, ГХИ-ийн ахлах багш Б.Байгал, С.Сэржмядаг, МТШХХГ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр МХТС-ийн ахлах багш Б.Нямлхам нар тус тус шагнагдсан юм.
 
     ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар БАС-ийн ЭНБДарга Ц.Оюунцацрал, БуХС-ийн салбарын эрхлэгч Л.Оюунцэцэг, ДаТС-ийн ЭНБДарга Д.Баясгалан, МехТС-ийн профессор Д.Ганбат, ҮТС-ийн профессор Д.Цэцгээ, ХШУС-ийн ахлах багш Д.Цэцэгээ, ГХИ-ийн ахлах багш Б.Оюун, ОрТС-ийн захирал С.Эрдэнэбат, ЭНБДарга Д.Болор-Эрдэнэ нар шагнагдав.
      Ректорын нэрэмжит шагналаар БуХС-ийн дэд профессор С.Туяа, ГУУС-ийн профессор Д.Оюун, ахлах багш Ц.Ариунжаргал, ДаТС-ийн ахлах багш Ж.Бат-Эрдэнэ, МехТС-ийн дэд профессор Б.Эрдэнэбат, ахлах багш Г.Оюунбат, МХТС-ийн багш Д.Эрдэнэтуяа, ҮТС-ийн ахлах багш Б.Мягмарсүрэн, ХШУС-ийн ахлах багш В.Өлзийбаяр, ЭХС-ийн багш Б.Батбаяр, ГХИ-ийн ахлах багш С.Оюунгэрэл, Е-НИ-ийн ахлах багш Б.Батшагай, ОрТС-ийн дэд захирал С.Давааням, Ш.Сүхээ нар шагнагдсан байна.