Шандуны ШУТИС-ийн ректор болон бусад төлөөлөгчид айлчлав
Шандуны ШУТИС-ийн ректор ноён Рен Тингци, Гадаад харилцааны албаны дарга хатагтай Липин, Хими болон байгаль орчны инженерийн сургуулийн /Проф.Жоу Шишуи/ болон Геоматикийн сургуулиудын /Проф.Юү Шенвен/ захирлууд 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ШУТИС-д албан айлчлал хийлээ. Манай хоёр сургууль нь 2010 онд геодезийн мэргэжлийн чиглэлээр хамтарсан хөтөлбөрийн гэрээг байгуулсан бөгөөд энэ удаагийн айлчлалын үеэр гэрээг сунгаж, ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
 
ШУТИС-ийн ректорын санал болгосны дагуу уг айлчлалын үр дүнд ШУТИС болон Шандуны ШУТИС дараах 5 чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Бусад салбар мэргэжлүүдээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, бакалавр, магистрын түвшинд хамтарч ажиллах, засгийн газар хоорондын байгуулсан гэрээний дагуу хэрэгжих 1000 инженер бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Шандуны ШУТИС-д ШУТИС-ийн оюутнуудыг тэтгэлэгтэйгээр суралцуулах. Шандуны ШУТИС-ийн оюутнууд манай сургуульд ирж дадлага хийх, хээрийн судалгааны ажил, хамтарсан дадлага хийх, 2 их сургуулийн профессор багш нарын хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх, тоног төхөөрөмж хандивлах, хамтарсан лабораторийг ШУТИС-д байгуулах асуудлаар хамтран ажиллах юм.