‘’Улаанбаатар хотод хэрэгжүүлэх Солонгос Монголын сүрьеэгийн эсрэг хамтын ажиллагаа’’ төслийн нээлт боллоо
Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх Солонгос Монголын сүрьеэгийн эсрэг хамтын ажиллагаа’’ төслийн нээлт боллоо. Тус арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамба, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Жон Гин, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, БНСУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд У Сун, ШУТИС-ийн эдийн засаг нийгмийн хөгжлийн проректор Д.Батчулуун болон бусад албаны хүмүүс оролцлоо.  
Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг болон Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, ХӨСҮТ-тэй хамтран сүрьеэгийн оношлогоо, эмчилгээг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотод 3 жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд монголын их дээд сургуулиудын 25000 оюутан болон Чингэлтэй дүүргийн 18920 иргэдэд голлон үнэгүй оношлогоо, эмчилгээг үзүүлэх болно. Өдөрт дундажаар 72 хүн, долоо хоногт 360 хүн, нийт 43,920 хүн (122 долоо хоног )-д  рентген оношлогоо хийх юм.
 
Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэг нь 1953 оны 10 сарын 6-ны өдөр байгуулагдсан бөгөөд Солонгосын эрүүл мэндийн яамтай хамтран сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэх зэрэг сүрьеэгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Манай нийгэмлэг нь сүрьеэгийн институс, сүрьеэгийн судалгааны төв, солонгосын аймаг бүрт 12 салбар төв, 4 эмнэлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн Этиоп, Зүүн Тимор, Лаос зэрэг орнуудад сүрьеэгийн эсрэг идэвхтэй олон улсын хөгжлийн төсөл хэрэгжүүлж байгаа юм.