“Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн технологийн салбараас Химийн нийгэмлэгтэй хамтран 2015 оны 11 дүгээр сарын 20-ны 1300 цагт ШУТИС-ийн төв номын сангийн хурлын E-604 танхимд “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул эрдэмтэн, судлаач, багш, мэргэжилтэн, докторант та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
 
Хуралд оролцох судлаачдын бүтээл болон хуралтай холбоотой асуудлыг 2015 оны 10 дугаар сарын 29-ний дотор org­_technology@must.edu.mnэлектрон шуудангийн хаягаар хүлээн авна.
 
Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.