Номын сангийн нээлттэй өдрүүд явагдаж байна
2015-2016 оны хичээлийн жилд шинээр элсэгч оюутан, нийт уншигчдадаа зориулан “Номын сангийн нээлттэй өдрүүд”-ийг 8 сарын 20-ноос эхлэн зохион байгуулж байна.Үүнд:
- Ерөнхий эрдмийн болон техник технологи, танин мэдэхүйн чиглэлийн ном хэвлэл, мэргэжлийн сурах бичгийн үзэсгэлэн /номын сангийн 1 давхарт/
- Элсэгчдэд зориулсан номын сангийн үйлчилгээний мэдээлэл-сургалт
- Профессор багш нарын номын худалдаа
- Номын солилцоо, номын хандив
- “Хятадын соёлын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа тус тус явагдах тул та бүхнийг урьж байна.
Шинжлэх Ухаан Технологийн Номын Сан
2015.08.24