2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан “Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль” хүчин төгөлдөр болохоос өмнө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10-т заасны дагуу сургалтын төлбөрийг төрөөс хариуцаж байсан суралцагчдад тухайн сургуулиа төгсгөх хүртэл уг зардлыг үргэлжлүүлэн олгохоор болсон.
Иймд 2015-2016 оны хичээлийн жилд уг зардлаар суралцаж байгаа оюутнуудын гэрээг үргэжлүүлэн сунгах тул дараах материалыг бүрдүүлэн бүрэлдэхүүн сургуулийн захирлын туслахад 2015 оны 08 дугаар сарын 27-ны дотор өгч “Сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх гэрээ”-ээ сунгуулна уу.
Заасан хугацаанд материалаа авчирч өгөөгүй тохиолдолд гэрээ цуцлах болохыг анхаарна уу.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Сансрын технологийн хэрэглээнд зориулсан хүний нөөцийн хөгжил (JFY2026) магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
БНСУ-ын Жонбук Үндэсний Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
International Workshop on the Application of Agricultural Robotics
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв