“Танд тусалъя” аян эхэллээ
       2015 оны 8 дугаар сарын 24-31 хүрэлт хугацаанд “Танд тусалъя” аяны арга хэмжээг ОХҮА-наас “Хөгжлийн жигүүр” клуб тус клубийн зөвлөх багш доктор, дэд профессор Д.Бурмаа болон бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.
      Энэхүү ажлын хүрээнд шинэ элссэн оюутнуудад хэрэгтэй байгаа туслалцаа болгоныг хүргэх, мэдээ мэдээлэл өгөх ажлууд хийгдэнэ.
      Манай оюутнууд сургуулийн төв хэсгүүдэд “Танд тусалъя” бичигтэй шар футболктой, бүрэлдэхүүн сургууль бүрийн сургалтын алба түүний ойр орчимд улаан хүрэн футболктой ажиллаж байна. Шинэ оюутнууд та бүхэн асууж, лавлах зүйлдээ тусламж аваарай.
       Дээрх ажилд багш нар та бүхэн хамтран туслалцааа үзүүлж ажиллахыг хүсье.
 
 
Оюутны хөгжил, үйлчилгээний алба