ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2015.08.11

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн хэвлэлийн үүйлдвэр, сургалтын төвд “Дижитал хэвлэлийн үүйлдвэрийн тоног төхөөрөмж” нийлүүлэх тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС-ХҮСТ/2015-13
 
ШУТИС нь эрх бүхий тендерт оролцогчдоос ШУТИС-ийн хэвлэлийн үйлдвэр, сургалтын төвд “Дижитал хэвлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж”- ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг  Голомт банкин дахь 1102928177 тоот ШУТИС-ийн захиргааны дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 150,000,000  төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 30%
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:3 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:150,000,000 төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:үгүй

Оролцогч нь тендерийн хамт 10.000.000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү хөрвөх валютын  дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 9-р дугаар сарын 14-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 9-р дугаар сарын 14-ны өдрийн 10:30  цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: үгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Хаяг: ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
СБД 8-р хороо, Бага тойруу-34 ШУТИС-ийн төв байр 214 тоот
Худалдан авалтын алба
Утас: 11315561, 94003072