Инновацийн төсөл хүлээн авч хэлэлцүүлнэ
 
     Монгол Улсын Засгийн газрын 374 тоот тогтоолоор батлагдсан “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулахжурам”-ын дагуу төсөл санаачлагчдын гарааны компани байгуулах зорилгоор боловсруулсан инновацийн төсөл бүртгүүлэх хүсэлтийг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн эрдэм шинжилгээний дэд зөвлөл 2015.06.05-ний өдөр хэлэлцэнэ. Иймд эрхэм эрдэмтэн судлаачид, багш оюутнууд, төсөл санаачлагчид та бүхний инновацийн төслийг ШУТИС-ийн Технологи дамжуулалт, инновацийн төвд хүлээн авч байна.     
   Гарааны компани байгуулах хүсэлтэй Инновацийн төсөл санаачлагчид доорх материалыг бүрдүүлж 2015 оны 06.03-ний дотор ШУТИС-ийн Төв номын сангийн 306 тоот өрөөнд ирүүлнэ үү. Үүнд:
  • Гарааны компани байгуулах үндэслэл бүхий албан хүсэлт;
  • Гарааны компани байгуулах журмын 2.3-т заасан шаардлага хангасан инновацийн төсөл;
  • Төслийн талаар товч танилцуулах илтгэл /5 мин/
Холбоо барих утас: 9909-4201
 
Жич: Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журмыг хавсаргав. Татаж авах
 
 
Технологи, дамжуулалт инновацийн төв.